Monday, March 30, 2015

Та ямар энергитэй хүн бэ?
Энерги гэдэг нь амьдрал хөдөлгөөнийг үүсгэгч хүч юм. Орчлон хорвоо ба түүндорших бүх зүйл энергитэй байдаг. Бодис эд эс, атом молекул бүр энергитэй. Амьд бүхэн амьсгалж, хооллож, хөдлөж, гаднах ертөнцтэй болон байгальтай шууд харьцдаг бол амьгүй болон хөдөлгөөнгүй оршидог бүхэн нь өөрийн гэсэн дотоод бүтэцийн энергээр байгальтай харьцаж байдаг. Хүн гэдэг бол зөвхөн нүдэнд үзэгдэх мах бодь төдий биш юм. Эд эрхтэн хоорондоо энергийн урсгалаар холбогддог. Эрүүл биед амьралыг тэтгэгч энерги чөлөөтэй урсаж амьдрах хүчийг өгдөг. Юу юунаас илүү нэгэн чухал үзэгдэл  бол хүмүүсийн хоорондын био энергийн солилцоо юм. Хүмүүс бид бие биенээ илж таалах, зодож цохих, гар барих зэрэг физих үйлдэл хийгээгүй био энергийн солилцоонд байнга орж байдаг. Энергийн энэхүү солилцоо нь хүнд байгалиас хайралсан асар их давуу тал, нөөц бололцоо юм. Энэ нь бүхнийг удирдах эзэмдэх боломжийг олгож байна. Харааны хүчээр нөгөө хүний энергийн биеийг эвдэх, эсвэл зайнаас энергийн хүчээр эмчлэн эдгэрүүлэх нь энергийн амьдрал дахь илэрэл юм. Харин хүн өөрийнхөө энергийн тухай мэдсэнээр өөрөө өөрийгөө өөрчилөх, мөн чанараа ойлгох боломжтой болох юм.
Та аль энергийн ангилалд хамрагдах вэ?
 
 Эрчим хүч шимэгчид
 
Бидний ойр дотны хүмүүс, хамаатнууд, найз нөхөд маань энергийн шимэгчид болдог. Тэднээс салахад мэдээж амаргүй. Зарим тохиолдолд тэднийг таны энергийг сорж дуустал нь хүлээхээс өөр арга замгүй байдаг.Тэднээс хамгаалахын тулд өөрийн оюун ухамсрын хөгжилд илүү анхаарч, муу муухай бүхнээс зайлсхийж, нэн түрүүнд бусдыг хайрлаж, уучилж сурах ёстой. Бусдад үргэлж гомдож, муудаж явсан хүн хамгаалах хүчээ алдаж, био талбай нь сийрэгждэг.
 
Өөрийн энергийг идэгчид
 
Энэ бол маш сонин төрөл зүйл. Тэд нууцлаг, хязгаарлагдмал хүмүүс. Хэрэгцээтэй үед энергийн хамгаалалт гаргаж, өөрийн дотоод энергийг зөв, ухаалаг хуваарилж чадна. Ихэнх тохиолдолд тэдний энерги нь тодорхой нэг газарт чиглэж, тэндээ “идэгддэг” ба ингэснээр сөрөг агуулгатай болон хувирдаг. Хүнд дурлаад, сэтгэлээ илчилж чадахгүй шаналагсдын ихэнх нь ийн өөрийгөө идэгч болон хувирдаг. Хөндлөнгийн сөрөг нөлөөлөлд автсан “өөрийгөө идэгчид” энэ сөрөг мэдээллийг удаан хугацаанд өөртөө хадгалдаг. Тэгээд байнга энэ мэдээллээ сэргээн санаж, өнгөрсөн явдлыг эргэн харж шаналсаар байдаг. “Өөрийгөө идэгчид”-ийн хувьд нэн тэргүүнд байгальтай энергийн солилцоонд орж сурах чухал. Үүнээс гадна мөн биеийн хүчний дасгал хийж, гэрийн тэжээмэл амьтадтай харьцаж, ой модон дунд зугаалж, усан угаал үйлдэх хэрэгтэй.
 
Энергийн “хоосон сав”
 
Нийтлэг шинж бол оюун ухаан, ухамсрын дорд хөгжил юм, Тэд бусдад эрчимээ өгч мэддэггүй, тэгсэн атлаа өөрсдөө бас хаанаас авахаа мэддэггүй. Тэдэнд био энергийн солилцоо гэж бараг байдаггүй. Тэд амьдралын энергээ ихэвчлэн идэж ууж, эсвэл өөрт нь байхгүй эд юмсыг шунан харж нөхдөг. Тэдэнтэй харьцахыг хэн ч хүсдэггүй, Яриа нь бүдүүн баргийн, бодол санаа нь гэнэн мунхаг байдгаас гадна хөндлөнгөөс харахад эсвэл хэт хойрго, эсвэл хэт хөдөлгөөнтэй хүний дүртэй. Хойрго гэдэг нь эрчим хүчээ алдахгүйг хичээдэгтэй нь, харин хөдөлгөөнтэй гэдэг нь энергийн алдагдлаа ямар нэгэн жижиг үйл хөдлөлөөр нөхөх гэсэн эрмэлзлэлтэй нь холбоотой. Гэхдээ л тэднийг хайрлах хэрэгтэй. Тэдэнд хөндлөнгөөс анхаарч, халамжилсан илрэл болгоныг талархан хүлээж авдаг тул чин сэтгэлээсээ хайрласан хүн тэдний хоосон савыг “дүүргэж” чадна.
 
Энергийн зуучлагчид
 
Тэд маш их илэн далангүй, итгэлтэй хүмүүс. Эерэг эрчмийг хүлээн авах чадвар сайтай. Харин сөрөг нөлөөллийг эсэргүүцэхдээ муу. Ямар ч энерги тэднийг нэвтлэн гарахдаа мөн чанараа өөрчилдөггүй. Эрчим хүчний зуучлагчид нь баяр баясгалан, амьдралын сайн сайхныг харамгүй хуваалцдаг ба ингэхдээ энэ эрчмийг яаж авснаа, тухайлбал гэнэт толгой дээр нь унаад ирсэн үү, эсвэл өөрийн хөдөлмөрөөр бий болгосон уу гэдгийг ер эрэгцүүлдэггүй. Тэдэнд байдаг нэгэн чухал шинж бол түүнд ирээд, дараа нь өөр хүн дамжуулагдсан энерги мэдээллийн оронгоо өөрчлөлгүй хадгалсаар байдаг. Тиймээс ихэнх зуучлагч нь бусдын хувьд хэтэрхий шулуухан буюу хүүхэд шиг томоогүй гэх сэтгэгдлийг төрүүлдэг.
 
Энергээ гээгчид
 
Тэд ихэвчлэн хэрэгт дурламтгай хүмүүс байдаг болохоор илүү үгэнд дурлан, эсвэл өөрт хамаагүй зүйлд хошуу дүрж, бусдыг уурлуулан бухимдуулж, өөрсдөө эвгүй байдалд ордог. Энергээ гээгчид нь энергийн вампируудад биеэ цэнэглэх сайхан боломжийг олгоно. Тэд өөрийгөө ухамсартайгаар хамгаалж чаддаггүй. Гэсэн ч тэдэнд далд ухамсрын хамгаалалт бий. Тиймээс тэд зарим нөхцөл байдалд энергийг хангалттай авч чаддаг. Залхуу хүмүүсийг энэ төрөлд хамруулдаг. Бид цаг хугацааг дэмий үрж алдсанаар энергээ ч мөн алдаж, өөрийн чадавхи чансааг муутгана. Тиймээс энергийн цоорхойд орохгүйн тулд энгийн физик үйлдлүүдийг хийхийг нэн түрүүнд оролдох ёстой.
Өөрийнхөө төрсөн өдрийг эндээс хайж олоод өөрийн зан чанар, дотоод сэтгэлийг тодорхойлж болох юм
 Өөрийнхөө төрсөн өдрийг эндээс хайж олоод өөрийн зан чанар, дотоод сэтгэлийг тодорхойлж болох юм байна. Өөрийн төрсөн өдөртэй харгалзах амьтныг олоод доор нь байгаа тодорхойлолтуудаас харж уншаарай..
 
 
1-р сарын 1-9 ~ Нохой
1-р сарын 10-24 ~ Хулгана
1-р сарын 25-31 ~ Арслан
2-р сарын 1-5 ~ Муур
2-р сарын 6-14 ~ Тагтаа
2-р сарын 15-21 ~ Яст мэлхий
2-р сарын 22-28 ~ Ирвэс
3-р сарын 1-12 ~ Сармагчин
3-р сарын 13-15 ~ Арслан
3-р сарын 16-23 ~ Хулгана
3-р сарын 24-31 ~ Муур
4-р сарын 1-3 ~ Нохой
4-р сарын 4-14 ~ Ирвэс
4-р сарын 15-26 ~ Хулгана
4-р сарын 27-30 ~ Яст мэлхий
5-р сарын 1-13 ~ Сармагчин
5-р сарын 14-21 ~ Тагтаа
5-р сарын 22-31 ~ Арслан
6-р сарын 1-3 ~ Хулгана
6-р сарын 4-14 ~ Яст мэлхий
6-р сарын 15-20 ~ Нохой
6-р сарын 21-24 ~ Сармагчин
6-р сарын 25-30 ~ Муур
7-р сарын 1-9 ~ Хулгана
7-р сарын 10-15 ~ Нохой
7-р сарын 16-26 ~ Тагтаа
7-р сарын 27-31 ~ Муур
8-р сарын 1-15 ~ Сармагчин
8-р сарын 16-25 ~ Хулгана
8-р сарын 26-31 ~ Яст мэлхий
9-р сарын 1-14 ~ Тагтаа
9-р сарын 15-27 ~ Муур
9-р сарын 28-30 ~ Нохой
10-р сарын 1-15 ~ Сармагчин
10-р сарын 16-27 ~ Яст мэлхий
10-р сарын 28-31 ~ Ирвэс
11-р сарын 1-16 ~ Арслан
11-р сарын 17-30 ~ Муур
12-р сарын 1-16 ~ Нохой
12-р сарын 17-25 ~ Сармагчин
12-р сарын 26-31~ Тагтаа
 
Хэрэв Нохой гэж таарч байвал: Та маш шударга, зөөлөн хүн юм. Таны шударга байдалд хэн ч эргэлзэх ёсгүй юм байна. Ажил албандаа анхаарлаа хандуулаад ирэхээрээ та нэлээн чин үнэнч, шударга байдал гаргахыг эрмэлздэг юм байна. Та бол маш энгийн хүн. Та хэрүүл маргаан, зодоон цохионоос хол байдаг, даруу төлөв, бусдыг номхотгож чаддаг хүн юм. Ийм учир найзууд тань танд маш сайн ханддаг нь маргаангүй. Хувцас сонголтондоо мэдрэмжтэй ханддаг. Таны хувцасны шүүгээ сүүлийн үеийн загварлаг хувцаснуудаар шинэчлэгдээгүй бол та хямардаг юм байна. Та алдартай, бас таныг ойлгоход хялбар. Танд цөөн хэдэн таныг ойлгож чаддаг, маш хүнлэг найзууд байдаг юм байна. 
Хэрэв Хулгана гэж таарч байвал: Та сахилгагүйтэж, дүрсгүйтэх дуртай хүн байна. Нүдэнд чинь тодрох дэггүй харц таныг бусдад маш эгдүүтэй, анхаарал татам харагдуулдаг байна. Тантай байхад хэзээ ч уйдахааргүй. Бусад хүмүүс таны хийх гэж буй зүйлд оролцож, тантай хамт байж эсвэл таныг өөрсөддөө урьж дуудах дуртай байдагт нь гайхах зүйлгүй. Гэхдээ та их эмзэг хүн учир хүний хэлснийг хүндээр хүлээж авдаг талтай. Бусад хүмүүс тантай харьцахдаа хэлэх үгээ бодож байх хэрэгтэй байдаг юм байна. Хэрэв хэн нэгэн таныг үгээр идэх, муу үг хаях эсвэл хуурах гэж оролдвол таны уур хилэнг хүртэх юм. 
 
Хэрэв Арслан гэж таарч байвал: Та бол энх тайван, амар амгаланд дуртай хүн юм байна. Хэн нэгэнтэй муудалцах, гар зөрүүлэх үе гарвал та аль болох зайлсхийдэг. Их хөдөлгөөнтэй хүн, нэг газраа удаан хугацаагаар байх дургүй. Бусад хүмүүст нөлөөтэй, ойлгоход хялбар хүн юм байна. Төрөлхийн удирдагч зан тань таныг бусад хүмүүсээс ажлын сайн үр дүн гаргаж авахад нөлөөлдөг байна. Бусадтай харьцах харьцаа тань бусдад таалагддаг, үнэлэгддэг. Бусдаар хүндлүүлж, хайрлуулах, бусдад таалагдах дуртай бөгөөд хэн нэгэн танд бага зэргийн урам өгөхөд л та маш баясч догдолдог. Хэрэв таны зан чанар тохирж байвал та Share хийхгүй бол танд 5 жилийн турш ямар нэг аз тохиолдохгүй.
 
Хэрэв Муур гэж таарч байвал: Маш хайр хүргэм, эгдүүтэй, хөөрхөн, зарим үед ичимхий бөгөөд маш хурц ухаантай. Ихэнхи үед та чимээгүй байдлыг илүүд үздэг. Та маш олон төрлийн сонирхол, хоббитой бөгөөд тэднийгээ цаашид судалж, ихийг таньж мэдэхийг эрмэлздэг. Энгийн үед та маш дажгүй харагддаг боловч, шаардлагатай үед тэсрэх гэж буй галт уулыг ч санагдуулам зан гаргах нь олонтаа. Та маш загварлаг, бусад хүмүүс ч таныг загварлаг гэж хардаг. Ерөнхийдөө та маш нээлттэй, өөрөөрөө хүн боловч танихгүй хүмүүстэй тийм ч их юм ярьдаггүй. Тантай хамт байхдаа хүмүүс их тайван байдаг. Найзуудаа сонгохдоо та нэлээн шалгуур тавьдаг юм байна.
Хэрэв Яст мэлхий гэж таарч байвал: Та маш их зүрх сэтгэлтэй, бараг л төгс гэмээр хүн юм. Таны сайхан сэтгэл олон хүмүүсийн дунд байхад тань ч үргэлж мэдрэгддэг. Мөн амар амгалан байдалд их дуртай. Танд муу муухай зүйл хийсэн ч байсан, та төдийлэн өшөө авах, муу санахыг эрмэлздэггүй. Энэ байдалдаа ч та их дуртай. Хэн нэгнийг далдуур муулах дургүй. Хүмүүстэй харьцах харьцаа чинь бүгдэд таалагддаг. Та хүмүүсд хайр, энхрийлэл, сэтгэлийг түгээсээр л байдаг боловч хариу нэхэж хардаггүй юм байна. Та бол маш өглөгч хүн. Бүх зүйлийг маш гэгээлгээр хардаг байдлаараа та их өөдрөг хүн юм.
 
Хэрэв Тагтаа гэж таарч байвал: Та бол ХЯЛБАР БОЛОВЧ ЖАРГАЛТАЙ АМЬДРАЛын бэлэг тэмдэг юм. Таны хүрээлэл сайхан ч байсан муухай ч байсан, танд энэ огтхон ч нөлөөлөлгүйгээр хаа явсан газраа баяр баясал бэлэглэж явдаг юм байна. Та найзууд дундаа ахлагч, лидер нь бөгөөд хэн нэгнийг хэрэгтэй үед нь аргадаж тайвшруулахдаа гарамгай. Та хуурамч байдал, хууран мэхлэлтийг жигшиж, энэ зүйлээс хол байхыг эрмэлздэг. Иймэрхүү зүйлс хэзээ ч тантай тааралддаггүй, тааралдсан ч та хол байдаг юм байна. Та ажил албандаа маш цэгцтэй, зохион байгуулалт сайтай ханддаг. Ямар нэг эмх цэгцгүй байдлыг та хэзээ ч гаргадаггүй. Хайр дурлалд умбахдаа хялбар байдагт энэ төрлийн хүмүүс анхаарах хэрэгтэй. 
 
Хэрэв Ирвэс гэж таарч байвал: Та бол нууцлаг нэгэн. Та ямар ч хэцүү үед өөрийгөө хялбархаан гэгч нь аваад гарч, ямар ч хүнд асуудлыг хялбар шийддэг хүн юм. Заримдаа та хэцүү, төвөгтэй зан гаргаж, өөрийн хүрээллийнхэнтэйгээ хов жив ярих дуртай. Хэтэрхий ёсорхог, дэг жаягтай хүн юм байна. Бүх нөхцөл байдал, бүх зүйлсийг заримдаа боломжгүй гэдгийг нь мэдсэн хэрнээ л хүссэнээрээ байлгах дуртай. Үүнийхээ үр дүнд зарим нэг хүмүүсээс зайгаа барих тохиолдол ч бий. Гэсэн хэдий ч хэн нэгэн үнэхээр танаар дутаж буй үед та тэдэнд сэтгэлээсээ тусалж чаддаг нэгэн. 
 
Хэрэв Сармагчин гэж таарч байвал: Маш тэвчээргүй, бухимдуу хүн юм. Ямар нэгэн зүйлийг аль болох бушуухан л дуусгачих гээд байдаг талтай. Гэвч дотроо та маш энгийн боловч олны анхаарлын төвд байх дуртай нэгэн юм байна. Энэ талаараа та бусдаас маш онцгой харагдаж чаддаг байна. Өөрийгөө ямар ч хамаагүй аргаар аюулгүй, эрүүл байлгаж чаддаг хүн юм. Ямар нэг тааламжгүй хов жив, асуудалд таны нэр оролцсон явж байх юм бол та цочролд орж ихээр хямардаг юм байна. Ийм учир та ямар нэгэн зүйл эхлүүлснээсээ авахуулаад л маш анхааралтай байдаг юм байна. Хэрэв ямар нэг таагүй зүйл совингоороо мэдрэх үед таны зургаа дахь мэдрэхүй тань таныг аюул осол, таагүй бүгдээс хамгаалдаг байна. Мөнгөнд дуртай зандаа анхаарах хэрэгтэй шүү!
ҮНИЙ ЗАН АРАНШИНГ ШИНЖИХ НЬ
    Инээдээр шинжих:
- шүдээ ярзайлгадаггүй инээдэг хүн сайхан зантай байдаг.
-    инээхдээ толгой, дал мөрөө хөдөлгөдөг бол янаглахуйн шинжтэй
-    нүдээ анивчин инээдэг бол сүсэггүй байна
-    ямагт инээдэг хүн амьдрал өөдрөг
-    инээхдээ шүд нь харагдахгүй бол хувь заяа сайтай байна.
-    хацар нь хонхойдог бол өөр хүнийг хүсэмжилсэний шинж
-    инээхдээ чичирхийлдэг эмэгтэй бол өөр хүнд дурласных
   Шүдээр шинжих
-    урт, тэгш шулуун шүдтэй бол чинээлэг байна.
-    шүд нь дотогшоо налсан бол ядуу байна.
-    арзгар шүдтэй бол бэрхшээлд шанална.
-    32 шүдтэй бол хувь заяатай.
-    31 шүдтэй бол янаглахуй шинжтэй.
-    шүд нь аажмаар унадаг бол урт настай.
-    шүд нь зайтай бол бусдын эд баялагт умбана.
-    хурц цагаан, шулуун, нийлсэн шүдтэй бол аз заяатай байна.
-    дээд, доод талдаа сүүн 16 шүдтэй бол айлын хархүүд дурласан эмэгтэй байна.
-    жижиг цагаан шүдтэй бол ядуу явна.
-    доод эрүүндээ илүү шүдтэй бол эхийн хайрыг даахгүй.
-    хазгай, мурий шүдтэй бол бэлбэсрэнэ.
-    буйл нь цагаан бол заяатай байна. /эм/
-    шүд нь зузаан бол ядуугийн шинж
-    шүд нь саланги онгорхой байвал /эмэгтэй/ ганцаараа байх дуртай.
-    орсгоо шүдтэй эмэгтэй нөхрөө захирагч.
Нүдээр шинжих
-    том алаг нүдтэй бол нинжин сэтгэлтэй, авъяастай, зовхинд нь үрчлээс байвал захирах дуртай.
-    дугуй нүдтэй бол мөрөөдөмтгий залхуу.
-    жартгай нүдтэй бол буурьтай, зожиг, зөрүүд.
-    жижиг хар нүдтэй бол ухаалаг, уран үгтэй.
-    нүд нь тогтворгүй гүйдэг бол зальтай.
-    онигор, хонхор бол овсгоотой, дотуур тамиртай, атаач, хар хэл амтай, хал үзэж халуун чулуу долоосных.
-    хялар нүдтэй эрэгтэй хүн шийдэмгий харин эмэгтэй нь мунхаг байна.
-    нүд нь шаралсан, улаасан бол сэтгэл санаа нь 
зовиуртай байна.
Нүдний өнгөөр шинжих:
-    хар нь цагааныг 2 хэсэгт хуваасан бол өрөвчхөн, нинжин сэтгэлтэй.
-    цагаан нь хары гтойрч нийлсэн бол ширүүн авиртай, хувиа хичээгч.
-    хар, хүрэн, ногоон нүд нь амьдрах чадвартай.
-    цэнхэр бол дээрх чанар дутмаг байна.
-    ичимхий хүнийх цайвар хүрэн.
-    тайван хүнийх сүүн хөх.
-    ажлаас халширдаггүй хүнийх хүрэн.
-    тусч, нөхөрсөг хүнийх саарал.
Зовхиор шинжих:
-    дээд зовхи нь том бол бусдын төлөө санаа тавьдаггүй, бэртэгчин.
-    доод зовхи нь том бол биеэ боддоггүй.
-    эрэгтэй хүний зүүн нүд баруунаасаа том бол эмэгтэй хүний шинж чанар давамгай, эмэгтэйн баруун нь том бол дээрхийн эсрэг байна.
Хамраар шинжих
-    сод хүн урт хамартай.
-    гүн ухаантай хүнийх урт шулуун.
-    мөгөөрслөг, ясархагхамартай бол их зантай, үглээ байна.
-    богино хамартай бол илэн далангүй өөдрөг сэтгэлтэй байна.
-    том хамартай бол тусч, гүндүүгүй, өөдрөг биш сэтгэлтэй, бүдүүлэг.
-    сууриараа том бол сэтгэлийн тэнхээтэй.
-    хэт жижиг хамартай бол биеэ оторлогч.
-    сөхөгдсөн хоншоор бүхий хамартай бол хөнгөн хийсвэр алсын бодолгүй.
-    бүргэд хамартай бол гярхай овсгоотой, муу санаатай.
-    шөнтгөр хамартай бол олон ааштай.
-    нүх нь жижиг бол туйлбаргүй, буулт хийдэг.
-    шулуун хамар нь духтайгаа нийлсэн бол өөрийн үйл ажиллагааг нийгэмтэй зохицуулдаг, нийлээгүй бол бусдын аяыг дагадаг.
-    өргөн самсаатай бол их зантай, онгироо.
-    навтгар хамартай бол өөрийн авъяасыг зөв зохицуулж чаддаггүй.
-    зөөлөн хамартай бол бусдын аяыг харагч, идэвхгүй
-    хамар нь том бол сэтгэлийн тэнхээтэй.
Амаар шинжих
-    жижиг амтай бол арчаагүй үлбэгэр.
-    жилийсэн амтай бол өөрийнхөө мөн чанарыг нууж байдаг.
-    зөв дунд хэмжээний уруултай бол шударга байдаг.
-    дээд уруул нь үрчлээстэй бол бүтэлгүй дурлалтай эмэгтэй байна.
-    уруулын өнцөг нь өргөгдсөн бол хөгжилтэй, хөнгөмсөг
тааруухан эцэг эх болно. 
-    доош унжсан уруултай бол өрөвдөх, өрөвдүүлэх . дуртай боловч гэрийн хувьд тогтвортой байна.
-    зузаан уруултай бол ховдог шунахай, залхуу, юу ч хийж чадахгүй.
-    дээд уруул нь даравгар бол өрөвдөх сэтгэлгүй.
-    доод уруул нь жимгэр бол бэлгийн сулралтай.
-    дээд уруул нь доод уруулаасаа илүү гарсан бол. шийдэмгий бус, эсрэгээр нь байвал хувиа хичээгч байна. 
Чихээр шинжих
-    чихний доод ирмэг нь хөмсөгнөөс илүү гарч байвал сайн сэтгэхүйтэй, чацуу бол дунд, доор бол тэнэг
-    том дэлдэн чихтэй бол хөнжлийн авъяастай
-    зузаан чихтэй бол бүдүүлэг
-    чоно чихтэй бол харгис хэрцгий /дээд үзүүр нь шовх/
-    чихний гэдэс бага бол эелдэг, шаардлагатай үед хатуу байна
-    чихний гэдэс урт байвал урт насална
-    чих нь ягаан өнгөнөөс өөр өнгөтэй бол эрүүл биш Эруугээр шинжих
-    том эрүүтэй бол хатуужилтай, тэсвэртэй
-    үнэг шиг эрүүтэй бол хувиа хичээгч
-    урагшаа түрсэн байдалтай бол аюул заналд учирдаг хүн
-    давхар эрүүтэй бол халамж дутсаных
-    шовх эрүү, жимийсэн уруул, шонхор хамар хосолсон бол өөдгүй хүн байна.
-    эрүүн дээрээ хонхортой бол ямар нэг үйлдэл хийхээ
урьдчилан тааж чадахгүй.
Духаар шинжих
-    өргөн магнайтай хүн саруул ухаантай.
-    жижиг духтай бол сүжиггүй, ёс суртахуунгүй хү* байна
-    хавтгай духтай бол сэтгэлийн тэнхээгүй, харин ёс мэдэх хүний дух дээд хэсгээрээ товгор байна.
ГАР ХУРУУНЫ ХЭЛБЭР ДҮРС, ӨНГӨӨР ХҮНИЙГ ШИНЖИХҮЙ 
Гарын хэлбэрээр шинжих:
Гарын хэлбэр урт, богиноор нь хүний зан ааш авъяас чадварыг тодорхойлж болно.
-    гарын сарвуу конус хэлбэртэй бол хүчирхэг, эр1 хүчтэй, бусдын нөлөөнд автдаггүй хүний шинж.
-    гарын сарвуу дугуйвтар хэлбэртэй, махлаг бо/ сэтгэлийн хөдөлгөөнтэй, тачаангуй хүний шинж.
-    гарын сарвуу туранхай ясархаг бол аймхай хулчгарын шинж. Ийм хүмүүс тэмцэж чаддаггүй.
-    гарын том жижиг нь биеийнхээ ерөнхий харьцаащ тохирсон байвал уг хүн сэтгэл санааны тэнцвэр" байдлаа хэзээ ч алддаггүйн шинж.
-    гарын сарвуу нь хэт том хүн заль мэх ихтэй, бүдүүлэ! зантай байдаг.
-    дэндүү жижиг сарвуу ааш муутайн шинж.
-    махлаг гоё гартай хүмүүс урт насалдаг бол туранхаР муухай гартай хүн нас богинохон байдаг. 
-    урт нарийхан, ясан гартай хүн амиа хичээсэн, хэрүүлч, ховч, дээрэлхүү зантай байдаг.
-    богино туранхай гартай хүн чалчаа, харамч, шуналтай байдаг.
-    богино гар хэрүүлчийн шинж бол өвдгендөе хүрсэн урт гар егөемөр, сайхан сэтгэлийг илэрхийлдэг. 
Хуруугаар шинжихүй:
-    хуруу нь үзүүрлэсэн маягийн хэлбэртэй бол оюуны хөгжил нь давамгайлсан хүн гэсэн үг. Эдний дунд жүжигчин, зураач, сэтгэгчид олон байдаг.
-    пагдгар хуруутай хүн худалдаа, санхүүгийн чиглэлийнх байх нь элбэг. Эдний дунд бизнесменүүд олон байдаг.
-    үзүүр лүгээ нарийссан хуруу эмх журамтай, ализаад итгэлтэй, маш ухаалаг, эрх мэдэл хөөцөлддөг хүний шинж.
-    хүрзэн хуруу нь чөлөөт байдлаа эрхэмлэдэг, хөдөлмөрлөх дуртай хүний шинж.
-    алга нь урт боловч хуруу нь богино, бүдүүн бол залхуу, хөнгөн хийсвэр, хэнэггүй хүн гэсэн үг
-    алга хуруунуудын харьцаа нь зев үзэмжтэй байвал сайн хүний шинж
-    тэгшхэн хуруунууд эелдэг ааль, даруу зан, эрүүл ухааныг ипэрхийлдэг. Заримдаа ч арвич, хямгач буюу нарийн нямбай хүний шинж байдаг.
-    жижигхэн нарийхан хуруунууд ухаан санаа саруул бишийн шинж.
-    арагшаа сайн хотойдогхуруу эзнийхээ арга зальтайг илэрхийлдэг.
-    хэрвээ гарын дунд хуруу бусдаасаа урт байвал эзэн нь эрч хүчтэй, эрх мэдэлтэй, бусдын хүсэл бодлыг үл тоон тэднийг захирдгийн шинж.
-    хэрвээ ядам хуруу нь долоовор хуруунаасаа том бол эзэн нь эрх танхи, тансаглах дуртай гэсэн үг.
-    хэрвээ чигчий хурууны хөгжил сайн бол тухайн хүн нэр төрд дуртайн, том зорилгод тэмүүлдгийн шинж.
-    бүдүүн үе бүхий хуруутай хүн ухаан бодол нь эмх цэгцтэй, замбараатай байдаг.
Гарын өнгөөр ишнжихүй: 
Гарын өнгөөр эрүүл мэндийн байдлыг тодорхойлж болдог.
-    улаандуу гартай хүн бие султай, уцаарламтгай байдаг.
-    улаан хүрэн, бараан гартай бол бие муутай, их залхуу хүний шинж.
-    цэвэрхэн ягаавтар өнгийн гар нь тухайн хүний хэнэггүй, сэтгэлийн тэнхээ муутайг илэрхийлдэг.
-    эрүүл ягаан гартай хүн эелдэг зантай, сайхан сэтгэлтэй байдаг. Харин ийм өнгийн гартай хүний хуруунууд нь хэт шөвгөр бол итгэж боломгүй, ааш авир тааруухан хүний шинж.
-    гарын үе их ч биш, бага ч биш бол эрүүл чийрэг биетэй, ухаалаг хүний шинж.
-    гарынхаа алганд үстэй бол урт наслаж, удаан амьдардаг. 
-    үс багатай гар тухайн хүний тогтворгүйг заадаг бол хэт үсэрхэг гар нь бодол санаа нь замбараа муутайг илтгэнэ.
Хумсаар шинжихүй:
-    цэвэрхэн ягаан хумстай бол хатуу чанга, тогтвортой хүний шинж.
-    тахийсан, тэгш бус хумс нь дураараа, араатны авиртайг илтгэнэ.
-    өндөг рүүгээ тахийсан, үзүүр лүгээ нарийссан хумс нь ааш муутай, хэрцгийн шинж. Уушигны өвчтэй байж магадгүй.
-    дугуйвтар хэлбэртэй, цайруу хумстай хүнээс болгоомжилж явах ёстой.
-    хумсан дахь цагаан толбонууд аз жаргалыг авчирдаг
бол хар толбо муу.
-    богино хумстай хүн дайчин, ширүүн зантай байдаг бөгөөд ихэнх нь хэрүүл зодоон хийж явдаг.
-    богино, өргөн, хатуу хумстай хүн уур уцаар ихтэй байдаг. Урт насална.
-    хуруундаа шигдэж орсон жижиг хумс нь хэт мэдрэмтгий хүмүүст байдаг.

Т.Очирхүү: Урам хайрла

***
Хүмүүс ээ ! Надад урам хайрла !
Хүсэл зориг бадраах халуун дулаан үг хайрла
Анх хөлд орж байгаа алдрай жаахан хүүд
Алхаарай, алхаарай гэж дэм хайрла
Эрдэнийн үсэг хэлхэж суугаа сургуулийн жаахан охинд
Эрдэмтэй хүн болноо, хичээ гэж урам хайрла
Анхны цалингаа аваад баярлаж байгаа хөвгүүнд
Аавын хүү эр хүн болж гэж шан хайрла
Амьдралд нэг эндээд гэмшиж суугаа хүнд
Ахиад алдахгүй ээ хө гэнэдэж гэж ухаан хайрла
Өдий жил ч хол байна даа гэж хүлээж суугаа амрагт
Өө юухан байхав гэж итгэл хайрла
Өндөр нас ч дарлаа даа гэж гуньсхийж суугаа бууралд
Өвөө та ануухан байна гэж урам хайрла
Хүмүүс ээ ! Надад урам хайрла !
Хүч тэнхэл өгөх бүлээн дулаан сэтгэл хайрла !

“Оюун түлхүүр”-ээс*

***
… Хаан хүн хамаг эрхийг төгсөвч
Хайрлах сэтгэл үгүй болбоос
Хамагт аргагүй хөнгөн болмуй.
Хатан хүн хамаг сайхныг төгсөвч
Айль муут болбоос
Харин төрхөмдөө буцаж буг болмуй.
Түшмэл хүн есөн эрдмийг төгсөвч
Түвшин сайн сэтгэлгүй болбоос
Хорт чоно мэт жигдэрхүйн тул
Төв сэтгэлийг ихэд хичээ.

Арслан мэт ноёныг
Барс мэт түшмэд дагах,
Барс мэт ноёныг
Ирвэс мэт түшмэд дагах,
Ирвэс мэт ноёныг
Чоно мэт түшмэд дагах,
Чоно мэт ноёныг
Үнэг мэт түшмэд дагах тул
Хамаг дор зовлон болмуй.

*Уг сургааль шүлгийг Чингис хаан (1162-1227) зохиосон гэж үздэг.

“Алтан ордны үйсэн дээрх бичиг”-ээс

(Хүүгийн үг):
... Эх элбүр, эх минь ээ!
Өлөнгийн өвсөн гундахад* хүрэв
Өнөр садан буцахад* хүрэв.
Ахуйяа суух нутагтаа* очсу*!

... Уулын өвсөнд гандахад* хүрэв.
Ах дүү(с) буцахад* хүрэв.
Өрөг нутагтаа очсу*!

(Эхийн үг):
Өвчүүний чинь үсхэн
Үүдмэл алт болоосой* хэмээлээ.
Эмгэг зовлонд бүү таараг!
Эгүүн дээд чагаа минь!

Товчийн чинь үсхэн
Тун алтан болоосой* хэмээлээ.
Тотгор адад бүү золго, чагаа минь.
Тэргүүний чинь үсэн
Дэлхий алтан болоосой* хэмээлээ.


1930 онд Ижил мөрний хөвөөний нэгэн булшнаас худам монголоор бичсэн харилцаа шүлэг бүхий үйсэн дэвтэр олдсоныг он цагаар нь Алтан Ордны эзэнт улсын үед хамруулж ийн нэрлэжээ. Аян дайнд оролцож явсан цэргийн хүн эх юугаа санагалзан бичсэн аястай мөнхүү шүлгийг нэрт монголч эрдэмтэн Н.Поппе судлан анх нийтлүүлсэн байна. Шүлгийн ихэнх хэсэг баларч устсан бөгөөд уг олдвор өдгөө ОХУ-ын Санкт-Петербург хотын Эрмитажид бий.
* Үндсэн эхэд буй өлөнжир (Аланчилар)”, үүсвэр (ичир)”, үүссү(ачирсу)”, булхасу гэсэн үгсийг утгачлан орчин цагийн хэлцээр солив. Мөн эбэн-үн хэмээж буйг эрдэмтэд зурлага баларсанэбэсүн (өвс)” гэсэн үг гэж тайлсаныг ёсоор баримталлаа.

Ж.Бадраа: ЖАРГААХ ЗҮРХЭН

Хүдэн татсан сарьдаг байна аа хө
Хүний нутгийн хангай юу даа хө
Хүслэн татсан амраг тэр минь
Хүрэн зүрхний уяа юу даа

Алтлан дуртсан наран гийсээр хө
Ашдын заяат нутаг билээ хө
Алслан холдсон уран гоо минь хө
Алаг зүрхний янаг билээ хө

Салхин сэнсрэн исгэрч байна аа хө
Санаа бодлыг дэнслүүлнэ дээ хө
Санан гансран мөрөөдөж сууна аа хө
Саран чамдаа тэмүүлнэ дээ хө

Будан татсан халил байна аа хө
Бусдын нутгийн хавцгай юу даа хө
Буцан харьсан учрал ирнэ ээ хө
Булгих зүрхээ жаргаах шүү дээ хө

Ц.Бавуудорж: Монголын их амар амгалан

Ц.Бавуудорж
Мордож буй улаан дээлтэй өвгөн
Монголын их амар амгалан
Морины хөлөөс чөдөр уйдаж
Шөнийн талд гуних
Монголын их амар амгалан
Модон тэрэгний хөх дугуй
Шинэ өвсний солонго гишгэх
Монголын их амар амгалан
Молор саран
Монголын их амар амгалан
Өндөр цагаан үүлс
Монголын их амар амгалан
Гэсэр жангарын шарласан хуудас
Монголын их амар амгалан
Гол мөрөн урсах
Монголын их амар амгалан
Гоолингоо
Монголын их амар амгалан
Эрдэнийн сормуусаа униарт дүрж
Адуу унтах
Монголын их амар амгалан
Эр хүн ятгатай дуулах
Монголын их амар амгалан
Алтай хангай
Монголын их амар амгалан
Арван тавны саран
Монголын их амар амгалан
Гучин гурван говь
Монголын их амар амгалан
Гучин гуравтай харцуул
Монголын их амар амгалан
Ганга агийн торгон суунаг
Монголын их амар амгалан
Ганган харцтай бүсгүйчүүд
Монголын их амар амгалан
Жаргаж гуних
Монголын их амар амгалан
Зангирсан нулимс дотогшоо урсах
Монголын их амар амгалан
Хөх хөх аргалын дөл
Монголын их амар амгалан
Хөсөг нүүдэл
Монголын их амар амгалан
Тооноор туссан наран дотор
Хүү мөлхөх
Монголын их амар амгалан
Тогоонтөмөр хаан
Монголын их амар амгалан
Амар болоочийг ачсан
Цагаан тэмээ
Монголын их амар амгалан
Анирхан талын бүүвэй
Монголын их амар амгалан
Буурин дээр нялх ногоо цухуйх
Монголын их амар амгалан
Бурханы мэлмий
Монголын их амар амгалан
Богд шиг миний залбирсан
Наран, саран
Тэнгэрийн их амар амгалан
Болор биеийг минь нууцлах
Газар шороо
Дорнын их амар амгалан
Ижийгээр минь бүүвэй аялуулж
Эцгээр минь үнэг эсгүүлсэн
Дэрлээд нойрсох
Миний хатан өвөр
Монголын их амар амгалан
Дэргэдээ дуудаж толгойгоо түшүүлэх
Миний хаан үр
Монголын их амар амгалан.

Б.Ринчен: Монгол хэл


Чихинү чимэг болсон аялгуу сайхан монгол хэл,
Чин зоригт өвгөд дээдсийн минь өв их эрдэнэ.
Сонсох бүр яруу баялгийг гайхан баясч,
Сод их билэгт түмэн юүгээн бишрэн магтмуу би!

Урьдын бэрх цагт улс монголын хэт заяаг
Уйтгарлан бодоход урам зоригийг минь сэргээсэн,
Өөдлөн дэвжихийн төгс хувьтайд нь итгүүлсэн,
Өрнөн мандахын шинж бүрдсэн өвгөдийн минь хэл!

Мөрөн гол цутгалант, ширгэшгүй их далай мэт,
Мөнхөд үр ач нарын залгамжаар бадранхан дэлгэрч,
Хөндий цээжинд орогч бүгдийг нэвтрүүлэх чадалт
Хөгжим мэт яруу баясгалант монгол хэл минь!

Өсөх наснаас өтлөх насан хүртэл чам юугаан судлан,
Өдөр бүр үгсий эрдэний чинь баярлан түүнэм.
Түмэн түмэн үеийн оюун билгийн үлэмж сангийн үүдий чинь
Түлхэх бүр сэтгэл сэргэн, магнайн үрчлээ тэнийнэм!

Түгшүүрт бэрхийг даван туулсан баатар түмний минь
Түвшнээ соёл эрдэнэ юүгээн мандуулахын гэгээн улирал нээгдсэнд,
Сэлбэлгүй сэцэн оюутан, хэл юүгээн энхрийлэн хөгжүүлье хэмээн
Сэтгэл урмас бадран бахдамуу, үсэн буурал өтгөс би!

Хутаг өлзий бүрдсэн хувь их заяат түмний минь
Хурц авьяаст хөвүүд дүү нар, халуун элэгтэн хотлоор,
Эгшиг сайхан монгол хэл юүгээн нэн хайрлан дээдэлж,
Энхрийлэн бадруулахын бат зориг төгс юутай сайхан!

Чихинү чимэг болсон аялгуу сайхан монгол хэл,
Чин зоригт өвгөд дээдсийн минь өв их эрдэнэ.
Сонсох бүр яруу баялгийг гайхан баясч,
Сод их билэгт түмэн юүгээн бишрэн магтмуу би!

П.Бадарч: Есөн эрдэнийн орон

Ивээлт нарны нь цацрал алтан эрдэнэ
Элгэн уулсын нь оргил мөнгөн эрдэнэ
Илчийн улаан гал нь шүрэн эрдэнэ
Ээжийн цагаан сүү нь сувд эрдэнэ
Энгүй өргөн тал нь оюу эрдэнэ
Эрхэс наадах тэнгэр нь номин эрдэнэ
Элбэрлийн цагаан гэр нь тана эрдэнэ
Энх үүрийн туяа нь зэс эрдэнэ
Эрхэт ардын нь эв ган эрдэнэ
Эх орон минь есөн эрдэнэ


Эргэх их дэлхийн уул усанд тэгшхэн
Илч гэрлийн гайхамшиг мандсан нар алтан билээ
Энгүй өргөн талын шимт хөрсөнд төлжиж
Эрдэнийн түрүү сугсруулсан амуу тариа алтан билээ
Энэ сайхан монголын удам залгасан бүл
Энхрий хос амрагийн дурсгалын бөгж нь алтан билээ
Энэрэлт төрийн далбаанд эгнэгт өнгөлөг гялалзсан
Эрдэнийн соёмбо үсэг
Элэгдэшгүй алтан билээ
Авралын гэгээн нар нь алтан
Ачит төрийн сүлд нь алтан
Арвайн түмэн түрүү нь алтан
Амраг хосын дурсгал нь алтан
Миний эх орон алтан эрдэнийн билээ Саваа дүүрэн мэлтэлзэх Онон, Хэрлэнгийн урсгал
Сартай шөнөөр ажихад мөнгөн хээтэй байв
Саалийнхаа дээжийг өргөж, аянд хүүгээ үдсэн
Санаа нь сүү эхийн, цацлын халбага мөнгөн байв
Саатаж алсад суугаад аавдаа очиж золговол
Санасан эцгийн зэхсэн эмээл мөнгөн байв
Эцгийн зэхсэн эмээл нь мөнгөн
Ээжийн цацлын халбага нь мөнгөн
Сар наадсан ус нь мөнгөн
Сархад мэлтэлзсэн хундага нь мөнгөн
Миний эх орон мөнгөн эрдэнийн билээ

Улсынхаа заяаг түшиж хувьсгалч ах нарын
Уухайлан мандуулсан туг шүр адил улаан билээ
Уламж эртнээс дээдэлсэн монгол хүний голомт
Угалз дөлт гал минь шүр адил улаан билээ
Удмаас буян төгс өргөө цагаан гэрийн минь
Унь тооны бүхлээрээ шүр адил туяаран билээ
Уул усны савд уран бие найгуулсан
Удвал цэцгийн дэлбээ шүр адил дөлтөн билээ
Хурын улаан цэцэг нь шүрэн
Хувьсгалын улаан туг нь шүрэн
Хурц улаан гал нь шүрэн
Хорол улаан тооно нь шүрэн
Миний эх орон шүр эрдэнийн билээ

Өргөн талын элгэнд чандманаланхан буусан
Өргөө гэрүүд минь танан өнгөөр цавцайна
Өчнөөн үеийг элээсэн хангайн буурал уулсын
Өвгөн цаст оргил танан өнгөөр цагаарна
Өлзийт ерөөл билэгдэж, өнөр буурал эхийн
Өргөсөн сүүний дусал танан өнгөөр цацарна
Өнөөдрийн сайхан үеийн бат цагаан харшууд
Өвлөж хойчдоо үлдээх тана эрдэнэ байна
Хайрын цагаан сүү нь танан
Ханат цагаан гэр нь танан
Хангайн цагаан оргил нь танан
Хашийн цагаан орд нь танан
Миний эх орон танан эрдэнийн билээ

Yүлгүй шөнийн тэнгэрт сүүн заадас татуулж
Өвч түгсэн одод сувд адил гялалзана
Yелээ татсан талын энгээр тархан бэлчсэн
Yржилт хонин сүрэг минь сувдранхан налайна
Yнэрт тансаг өвсний ширхэг тоолон буусан
Yүрийн ариун шүүдэр сувдан далай байна
Yр буяны <<тэнгэр>> саальчин монгол хүүхний
Yсний гоёхон даруулга сувдан хээтэй байна
Хөх тэнгэрийн нь одод сувдан
Хөдөө талын нь сүрэг сувдан
Энх үрийн нь шүүдэр сувдан
Эгэл саальчны гоёл нь сувдан
Миний эх орон сувд эрдэнийн билээ

Эр биеийн хийморь сэргэж үүрийн талд давхивал
Энгүй тэнгэр зүүнээсээ зэсийн өнгөөр хаяарлаа
Ээлт сүргээ хурааж үдшийн хотонд ирвэл
Энэтээх үүлсийн хормой зэс эмжээр татлаа
Эгшигт дуугаа аялж айргаа аягалан суувал
Идээ сөгнөсөн хувин зэс бүстэй байлаа
Энхийн их ордны ган нуруу холбож
Эвийн гагнуур тавивал зэсийн өнгөөр цацарлаа
Саалийн хувингийн бүс нь зэс
Сайн гагнуурын оч нь зэс
Онгон үүрийн туяа нь зэс
Оройн үүлсийн хаяа нь зэс
Миний эх орон зэс эрдэнийн билээ

Ухаан санаа цэлмэх уулсынхаа хярд гарвал
Ургаа сум шиг гацуур оюу ногоон байв
Уудам талдаа ирээд дөрөө мултлан буувал
Урьхан намрын ганга нь оюу ногоон байв
Уран бидэр татах нуураа хөвөөлөн алхвал
Усны цээлд замаг нь оюу ногоон байв
Унаган хүлгээ хантайрч эмээлийн дөрөө авбал
Угалз ширээлсэн гөлөм нь оюу ногоон байв
Усны зөөлөн замаг нь оюу
Угалз ширээлсэн гөлөм нь оюу
Урьхан намрын ганга нь оюу
Уулсын сайхан гацуур нь оюу
Миний эх орон оюу эрдэнийн билээ

Хүү миний заяанд эхийн сүү шиг ариухан
Хүслийн сайхан тэнгэр номин цэнхэр юм
Хүлэг морин гүйх хаврын налгар өдөр
Хүрээлсэн талын зэрэглээ номин цэнхэр юм
Хүйтэн өвлийг халсан дулаан цагийн билэгдэл
Хүүшид ургасан яргуй номин цэнхэр юм
Хүний дээд аавдаа, шинийн нэгэнд золгохдоо
Хүндлэн барьсан баранзад номин цэнхэр юм
Эрхсийн цэнхэр тэнгэр нь номин
Илбийн цэнхэр зэрэглээ нь номин
Эхний цэнхэр цэцэг нь номин
Энхийн цэнхэр хадаг нь номин
Миний эх орон номин эрдэнийн билээ

Эрмэг хүлэг морь минь хазаар даран хатирахад
Эгшиг татах амгай зуузай нь ган билээ
Илч гэрэл өртөөлсөн аварга их алхаа
Эрчмийн баганад бэхэлсэн зузаан утас ган билээ
Эх сайхан орныхоо дархан хилийн харуул
Эр цэргийн зэвсэг эмтэршгүй илд нь ган билээ
Эрхэм алдраа бадруулсан өнөр өөдрөг түмэн
Эрэлхэг монгол ардын эв нь ган билээ
Уран хазаарын амгай нь ган
Урсгалт гэрлийн утас нь ган
Эр цэргийн зэвсэг нь ган
Эрхэт ардын эв нь ган
Миний эх орон ган эрдэнийн билээ

Мэргэд цэцэлсэн далай хөлгөн их судрыг
Миний ард түмэн есөн эрдэнээр бичдэг билээ
Мөнх бусыг дагасан ачит буурлаа хүндэлж
Миний ард түмэн есөн эрдэнэ дэвсдэг билээ
Мөхөлгүй эрдэнийн дээж есөн эрдэм төгс
Миний ард түмэн улсаа бадруулж яваа билээ
Мөрөөдөл хүслийн дээд эв хамтад хүрч
Миний ард түмний есөн хүсэл бүрдэх билээ.

В.Инжаннаши: Цаг

Улаан тоор хаврын сүүлд цэцэглээд
Удвал цэцэг намрын эхэн дэлгэрмүй.
Уг нь нэгэн адил бөгөөтөл
Удаан хурдан өөрийн цагийг хүлээмүй.

В.Инжаннаши: Мянган оны учир шалтгааныг бийр бэхсээс асууж...

***
Мянган оны учир шалтгааныг бийр бэхсээс асууж
Мяралзан эрээлжих үйл явдлыг судар бичиг лүгээ хэлэлцмүй.
Миний энэ бие хжл сэтгэлийн гүн чилсэн шалтгааныг
Мятрашгүй хожмын мэргэд айлднам болов уу, үгүй юу?

***
Хүсэлтэй сайхан утга уянга хэмээгч
Хөх үүлэн салхинаа хөрвөх мэт.
Хүмүүний сэтгэлийг хөдөлгөн эс чадваас
Хөнгөн бийрийг хөшиж юу хиймүй.

С.Дуламын шүлэг: Хүмүүн бичиг

Тэнгэр газар хоёрыг учруулж
Намираа хур орох мэт
Тэнүүн уйтан хоёрыг учирлаж
Морин хуур дарах мэт

Тэлмэн жороогийн удгал
Монгол бичгээрээ бичдэгсээн
Тимэм шүд нуруу шилбэтэй
Тэр чигээрээ хүн бичиг минь

Харанхуй шөнийн цахилгаан цахихад
Хаялга цацлага нь зуралзах шиг болдог
Хаврын уриар цас ханзрахад
Хархан бийрээр таталгах шиг болдог

Халуун хошуут малын данс шиг
Халзан цагаан сүрэг минь бэлчдэг
Хөлгөн судрын мэргэн гарчиг шиг
Хөндлөн хөх уулс нь бидэртдэг
Удам залгасан нутгынхаа хаанаас ч
Худам бичгийнхээ дүрсийг үгүйлдэг

Төр улсынхаа тамганд сийлээстэй
Түмэн газрын хэрэмнээс ч дуулиантай
Түвшин мэргэдийн өвөрт хуулиастай
Түүх бүтээлцэж явсан бичиг минь

Арвис эрдмийн ариун дээжийг
Арван ухааны номонд  ботилж
Есөн эрднээр хувилган гэрэлтсэн
Ер бишийн хувь тавилантай

Нумын хөвч шиг бичиг минь үгүй бол
Нууц товчоогоо юугаар бичих вэ?
Гэрэлт хөшөөгөө юугаар сийлэх вэ?
Гэсэр,жангараа юугаар хайлах вэ?

Мянган настай бичиг минь үгүй бо
Мяндсан баринтагт номнуудаа яах вэ?
Мяралзан өнгөрөх олон зуунаар
Марталгүй ирсний учир юу вэ?

Өлмий дээрээ зогссон хүн шиг
Өөдөө уруугаа тэшсэн бичиг минь
Ач үрстээ ад үзэгдэг
Адал заяаг амссан бичиг минь

Догшин өвгөдийн түүхийг хайлсандаа
Дорнын өв соёлыг хадгалсандаа
Долоон бурхны түүхийг хямгадсандаа
Дордож буурсан,Доройтож буруутсан

Галын дөлөнд хөдөс шиг хунирч
Гар сарвалзуулан шатаж байхдаа нь ч
Ганц хоёроороо үлдсэн тасархай нь
Гадаа хөдөө хийсч байхдаа нь ч

Өлгийтэй хойчдоо золгохсон гэхдээ
Өлөн дэрсний унгитай ороолдож
Өндөрхөн жалганд тогтохсон гэхдээ
Өргөст хамхуултай өнхөрч явсан

Түүхээ өмөөрөх зөн совингийн
Түйрэн болсон хэдэн хүн минь
Түймрийн өмнө нь ухаан нь хүчгүй
Түүдэг болсон хэдэн ном минь

Үсэг болгон эрдэнийн шинжтэй
Үе болгон эрдэмийн шимтэй
Соёл мандлын буурал тэргүүн
Соёмбын өвөг таныгаа яах вэ?

Д.Пүрэвдорж: Тусгаар тогтнол

Ханат цагаан гэрийн
Од хийморийн тоонон дээр
Хасаг халуун тулгын
Омог дөрвөн тотгон дээр
Хан Алтай-аавын
Онгон тэргүүн оргил дээр
Хатан Сэлэнгэ-ээжийн
Одод орчих мандал дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би!
Ганган улаан тэмээний
Зогдор дэвсэх тэшил дээр
Гантай мөнгөн хэтний
Зоо дэлдэх тээгэн дээр
Галбын халуун говийн
Хулан ангах ээрэм дээр
Гантиг чулуун хясааны
Янгир халих элгэн дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би!
Хүж дурдан бүсний
Ташаа дарах нугалаан дээр
Хүрэл манан хөөрөгний
Даалин дарах наргиан дээр
Хүүшийн сүүдэр буусан
Уулын гацаа бууцан дээр
Хүннү дээдсийн тамгалсан
Улбаа гархин буурин дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би!
Ширмэн төмөр дөрөөний
Шивээ зурах тавган дээр
Шижир алтан ээмэгний
Шигтгээ чимэх гархин дээр
Шинийн хоёрын саран
Хаяалж шингэх тэнгэр дээр
Шимийн нялх ногоо
Ханшилж задрах газар дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би!
Аавын мөнгөн хазаарын
Найман цэнгийн товруун дээр
Азын алаг мэлхийний
Наян нэгэн шагайн дээр
Алиахан саарлын унага
Хөллөн тэнцэх нуга дээр
Ангирын хоёр дэгдээхэй
Хөвөн цэнгэх нууран дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би!
Индэр улаан галын
Цац бадман дөлөн дээр
Ихэр хоёр загалын
Цацаг шанхан дэлэн дээр
Идэр гурван есийн
Цас чахрах цайдам дээр
Илд мөсөн голын
Цан хөөрөх гарман дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглана бичнэ би!
Бэлгийн цэнхэр хадагны
Хоёр гардах дэлгээс дээр
Бэхэн хар гэзэгний
Хосоор дарах сүлжээс дээр
Бэрийн домогт цэцгийн
Хорвоо уяраах дэлбээн дээр
Бэдэрт мөнгөн сарны
Хоймор унах туяаан дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би!
Урсгал, татмал усны
Хөл алдах ёроол дээр
Ургамал, таримал модны
Хөрсөнд хавах ёзоор дээр
Уяран мэлмэрэх янагийн
Дурлал амилах харцан дээр
Уйлан мэндлэх үрийн
Дуулан орхих манцуй дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би!
Ажнай сайн хүлгийн
Гал цахилах тууран дээр
Аагисан улаан хүдрийн
Ган царцах хайлш дээр
Амар түвшин жаргалтай
Ам бүлийн дансан дээр
 Алтан босго өлзийтэй
Айл бүхний үүдэн дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би!
Баяр найрын ширээний
Амт тансаг идээн дээр
Баян хангайд мөнхөрсөн
Арц, хуш, зээргэнэ дээр
Балтаар давтан ширээсэн
Анжисны торгон ирэн дээр
Багц дүүрэн ургасан
Атрын тарианы мөрөн дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би!
Эвт айлын хаяа
Дархан хилийн дээсэн дээр
Энх тайваны харуул
Дайчин эрсийн тангараг дээр
Эрдэнэ зуугийн хэрэмний
Зуун найман суварга дээр
Энэ зууны өргөөний
Зуун түмэн цонхон дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би!
Эрх чөлөөний зарлиг
Ардын үндсэн хууль дээр
Эх хэл соёлынхоо
Ад биш баян сан дээр
Эгнэтийн арга билэг
Алтан соёмбын гачил дээр
Эх нутгийн шорооны
Амиар солих ширхэг дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би!
Аав ээжийн буянтай
Өлзийт цагаан хоймор дээр
Амин гарвалийн толботой
Өлгийт нялхсын өөжин дээр
Ардын журамт цэргийн
Өргөж ялсан туг дээр
Амьсгалаа бидэнд өгсөн
Өрлөг дээдсийн дурсгал дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглаг бичнэ би!
Хан тэнгэрт сүмбэрлэсэн
Үйлдвэр уурхайн яндан дээр
Хаяа нийлэн сүндэрлэсэн
Үлгэрийн харшийн туурган дээр
Хангай, говь, талын
Үлэмжийни өв баялаг дээр
Халуун эх оронч бүхний
Үндэсний их бахархал дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би!
Сав саваар саалийн
Харваж хүрэхгүй зэлэн дээр
Сая саяар сүргийн
Хатирч хүрэхгүй бэлчээр дээр
Сар нарны өртөөлд
Хагацаж болшгүй учрал дээр
Сайхан Монгол орноо
Хайрлаж ханашгүй ерөөл дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би!
Өглөө бүрийн нарны
Асгаран буух цацрал дээр
Өвгийн морин хуурын
Аялгуу хослох утсан дээр
Өргөн цээж чөлөөтэй
Амьсгалж яваа агаар дээр
Өөрийн толгой мэдэлтэй
Амьдарч яваа заяан дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би!
Ухаа хонгорын жолоог
Захлан татсан талбай дээр
Ухаант жанжин Сүхбаатарын
Зарлан дуудсан тунхаг дээр
Улаанбаатар нийслэлийн
Заяа тэтгэх дээвэр дээр
Улсаа ачлан захирсан
Засаг төрийнхөө ордон дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би!
Нүүрэнд нь гал бадарсан
Монгол эцгийн хийморь дээр
Нүнжгэнд нь нар гэрэлтсэн
Монгол эхийн сэтгэл дээр
Нүүдлийн өргөөнд нэгдсэн
Монгол аймгийн холбоон дээр
НҮБ-ын шилтгээнд заларсан
Монгол улсын далбаан дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би!
Эзэн сууж жаргасан
Их заяагаа сүсэглэж
Эх орон танынхаа
Ирээдүйн тааладд нийцүүлж
Эрдэнэсийн далайгаас шүүрдсэн
Итгэлийн сувд үгсээр
Эрх жаргалаа баталсан
Иргэн бүхний гараар
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би!