“Алтан ордны үйсэн дээрх бичиг”-ээс
(Хүүгийн үг):
... Эх элбүр, эх минь ээ!
Өлөнгийн өвсөн гундахад* хүрэв
Өнөр садан буцахад* хүрэв.
Ахуйяа суух нутагтаа* очсу*!
... Уулын өвсөнд гандахад* хүрэв.
Ах дүү(с) буцахад* хүрэв.
Өрөг нутагтаа очсу*!
(Эхийн үг):
Өвчүүний чинь үсхэн
Үүдмэл алт болоосой* хэмээлээ.
Эмгэг зовлонд бүү таараг!
Эгүүн дээд чагаа минь!
Товчийн чинь үсхэн
Тун алтан болоосой* хэмээлээ.
Тотгор адад бүү золго, чагаа минь.
Тэргүүний чинь үсэн
Дэлхий алтан болоосой* хэмээлээ.
* Үндсэн эхэд буй “өлөнжир (Аланчилар)”, “үүсвэр (ичир)”, “үүссү(ачирсу)”, “булхасу” гэсэн үгсийг утгачлан орчин цагийн хэлцээр солив. Мөн “эбэн-үн” хэмээж буйг эрдэмтэд зурлага баларсан“эбэсүн (өвс)” гэсэн үг гэж тайлсаныг ёсоор баримталлаа.
No comments:
Post a Comment