1. 50
электрон бүхий нэгэн элементийн перхлоратын анион
агуулсан хүчлийн үлдэгдлийн бүтцийн томъёог тогтооно уу. Э атомын исэлдлийн зэргийг
тодорхойл.
2. CH3Zn2O5 байдлаар бичигдсэн нэгдлийн томъёог тогтоож, нэрлэ.
3. 0,2 моль/л концентрацитай 200 мл натрийн перхлоратын уусмалыг 0,3моль/л
концентрацитай 300 мл калийн хлоридын уусмалтай холиход калийн перхлоратын тунадас буужээ. Хэрэв калийн перхлоратын уусахын үржвэр 1,1×10 -2 бол түүний массыг тодорхойлно уу. (Тунадасны
эзэлхүүнийг тооцохгүйгээр бодно)
4. Хоёр
органик нэгдлийн холимгийг шатаахад зөвхөн нүүрсхүчлийн хий ба ус үүсгэнэ.
Шаталтын бүтээгдэхүүнүүдийн ерөнхий масс 32г бөгөөд түүнд агуулагдах
устөрөгчийн массын хувь- 5% байв. Хэрэв анхны холимогт нүүрстөрөгч 40%
агуулагдах бол холимгийн чанарын ба тооны найрлагыг тогтооно уу.
5. 12,5%
төмөр ба 17,5% хүхэр агуулсан / молийн хэмжээгээр / хоёр хатуу нэгдлээс тогтсон
холимгийг битүү саванд агаар
оруулалгүйгээр улайтгажээ. Хатуу үлдэгдлийн нэг нь 100г масстай. Урвал
явагдсаны дараа ялгарсан хийн холимгийн устөрөгчтэй
харьцуулсан нягт 26,93 байв. Анхны холимгийн чанарын ба тооны найрлагыг молиор
илэрхийл. Холимгийг улайтгасны дараа үлдсэн хатуу үлдэгдэл дээр давсны хүчлийн
эсвэл натрийн шүлтийн уусмалыг нэмбэл уусах уу? Хариултыг харгалзах урвалын
тэгшитгэлээр илэрхийлж бичнэ үү.
No comments:
Post a Comment