Sunday, December 21, 2014

Алим, гадил сэтгэл гутралыг сэргээнэ



Жимсийг эрүүл мэндэд сайн гэх боловч сүүлийн үед хүмүус хятад жимснээс жийрхэх болсон.
Гэхдээ үнэхээр эрүүл мэнддээ анхаардаг хүн бол тав гурван төгрөгөөр илүү үнэтэй ч чанартайг нь сонгох байх. Сайн сортынхыг нь сонгож чадвал эрүүл, мэнд гоо сайхан, сэтгэл санааг хүртэл засах ид шидтэй . Үүнийг сонирхоод үзээрэй.
Жүрж- Түүнд агуулагддаг байгалийн тос нь арьсыг сэргээж залуужуулдаг.
Тарвас- Шарх эдгээхдээ тун гаргуун.
Лимон- Түүнийг усанд хийж уснаар амны эвгүй үнэрийг дардаг.
Интоор-Хүний биеийг хавдрын эсээс хамгаалах бодис интоорт агуулагддаг.
Хан боргоцой- Хоол шингээж, ясны бэхжилтэд сайн. Тиймээс ходоод гэдэсний өвчтэй хүмуус тохиромжтой.
Усан үзэм- Цусны азотын ислийн хэмжээг сайжруулж цус өтгөрөхөөс сэргийлэх шидтэй.
Алим, Гадил-Триптофан амин хүчил ихтэй тул сэтгэл гутралыг багасгаж, сэргээнэ.

No comments:

Post a Comment