Үг яриа тань хянуур байг.
Учир нь үг дэвэн дэлхийгээр хийсэн оддог билээ.
Бодсон санаснаа шуудхан хэлчихлээ гээд
Болгоомжгүйн гайгаар хэлгүй ч болж мэднэ.
Ангайх бүртээ дураараа чалчих осолтой
Амнаас гаргасан үг хэд хувирч, хэнд ч хүрч мэднэ.
Урт хошуу хүзүү ороодгийг санаж
Ул суурьтай бодож яривал өөрт тустай
Ухаангүй ганц үг
Үхлийн урхи болно гэдгийг үргэлж санаж яв.
No comments:
Post a Comment