Хэзээ ч үнэ цэнээ алдахгүй
хөрөнгө бол очир эрдэнэ
Монголчууд даймондыг очир
эрдэнэ, алмаз эрдэнэ зэргээр олон янзаар нэрлэдэг.
Очир эрдэнийг хүн
төрөлхтөн 3000 жилийн тэртээгээс бүр 6000 жилийн өмнө ч анх хэрэглэж байсан гэх
баримт байдаг ажээ. Анх Энэтхэгчүүд очир эрдэнийг хэрэглэж байсан гэгддэг
бөгөөд эхэн үедээ шашны зориулалтаар ашиглаж байжээ. Сүүл сүүлдээ Европод
өөрчлөгдөж хувирдаггүй, маш хатуу чанартай чулууг зүсч гайхамшигт талстууд
гаргаж, тэр нь хүний сэтгэлийг соронзон мэт татах болсноор дэлхийн хүмүүсийн
түүх энэ чулуутай холбогдсоор ирсэн гэж болно. Ер нь очир эрдэнийг хүмүүс
хоёрхон зорилготой авдаг аж.
1.
Хангалттай
мөнгө цаастай, баян чинээлэг хүмүүс үнэтэй бүтээгдэхүүн худалдан авч, өөрийнхөө
сүр хүчийг харуулах
2.
Ашигтай
хөрөнгө оруулалт хийх
Хүмүүс тансаг хэрэглээгээ
олонд батлах гэж үнэтэй машин авах нь бий. Гэхдээ тэр зарцуулсан мөнгө нт хоёр
жилийн дараа гэхэд авсан үнэээсээ даруй буурч байдаг. Үл хөдлөх хөрөнгө болгож
байшмн барилга бариуллаа гэхэд таван жилийн дараагаас засвар үйлчилгээ дахиад л
мөнгө нэмэж, эхэлдэг.
Харин очир алмаз худалдан авч, хөрөнгө оруулалт хийхэд
тэр хэзээ ч үнээ алдахгүй, улам бүр үнэ ханш нь нэмэгдэж байдагт нууц нь
оршдог. Дэлхийн баячууд зүгээр ч баян тансагаа харуулах гэж үнэт чулууг авдаг
биш, ирээдүйд өсөн нэмэгдэх хөрөнгө оруулалтыг давхар тооцож байдаг гэнэ.
Очир эрдэнэ олборлолтын 70% нь Африкт өрнөдөг бөгөөд очир
эрдэнийн нөөц улам бүр багассаар байгаа. Тэр тусам энэ чулууны үнэ өссөөр
байна. Хэзээ ч үнэ цэнэ нь буурдаггүй ганц зүйл бол очир эрдэнэ гэгддэг.
Үнэндээ ч 2500 тонн хадыг дэлбэлж байж ганцхан карат очир эрдэнийг гаргаж
авдаг.
Хэдэн зүсэлттэй очир эрдэнэ хамгийн
тод гялалздаг вэ?
Зэс, алтны үнэ ханшийг
томоохон биржүүд тодорхойлдог шиг очир эрдэнийн үнэ ханш Бельгийн биржээр
тодорхойлогдож байдаг. Очир эрдэнийн үндсэн дөрвөн үзүүлэлт үнэ цэнийг нь
тодорхойлж байдаг. Үүнд: тунгалагийн чанар, карат, өнгө, зүсэлт багтана. Энэ
бүгдийн зөрүү нь л үнийг нь ялгаатай болгож байдаг. Африкаас өөрийн уурхайгаас
олборлосонтүүхий эдээрээ Бельгид байх үйлдвэртээ хийдэг учраас чулууныхаа
өөрийн үнээр хүмүүст хүргэх боломжтой байдаг. Янз бүрийн гар дамжаагүй, зах зэл
дамжиж үнэ нэмэгдээгүй бүх зүйл нь тодорхой бизнес ажээ. Бас албан ёсны
сертификат өгдөг учраас хаана ч очоод зарлаа гэхэд тухайн өдрийн ханшаараа
өгөөд бэлэн мөнгө болгох боломжтой. “Корлофф”-т амьдруулсан очир эрдэнэ бүхэн
өөрийн тусгай кодтой, түүнийг нь томруулдаг шилээр харж болдог юм. Хаанаас ч
бай очир эрдэнийн бүтээгдэхүүн авахаар болбол IGD /international
gemological institute/ буюу Олон улсын үнэт
чулууны төвийн гаргасан сертификатыг нь үзэх хэрэгтэй. Энэ бол тус
бүтээгдэхүүний үнэ цэнийг тодорхойлсон баримт бичиг болно. Өнгөт
очир эрдэнэ нь хамгийн өндөр үнэтэй. Тунгалаг цэнхэр, улаан, ягаан, шар өнгөтэй
очир эрдэнэ нь цагаанаасаа хэд дахин үнэтэй.
Зүсэлт гэдэг нь очир эрдэнийн тухайд хамгийн чухал ойлголт
юм. Дэлхийд алдартай үндсэн есөн төрлийн зүсэлт байдаг гэнэ. Хамгийн сонгодог
нь round brilliant буюу
очир эрдэнийн үндсэн хэлбэр бөгөөд энэ нь 58 талст бүхий зүрхэн, гонзгой,
маркиз, гүнж гэхчилэн өөр өөрийн шинж бүхий зүсэлтүүд байдаг. Очир эрдэнийн
брэнд “Корлофф” дэлхийд хамгийн анх хамгийн олон зүсэлт буюу 65 зүсэлтийг
гаргаж ирсэн компани гэдгээрээ онцлогддог. “ Корлофф ” компани үүнийгээ үргэлжлүүлж 75 хүртэлх
зүсэлтийг ч хижээ. 65-75 зүсэлтийн хооронд очир эрдэнэ хамгийн их гялалздаг.
Харин түүнээс цааш хэтрэх тутам гэрлийн уналт тийм ч сайн байдаггүй юм байна
гэсэн дүгнэлтэнд хүрчээ.
Чулууны физик чанар, талстын зөв хуваарилалт гээд
“Корлофф” -ын чулуу судлаачдын тооцоолж гаргаснаар чулууг аль ч талаас нь
харсан үзэсгэлэнтэй харагдах тэр зүсэлтийн тоон дээрээ бүтээгдэхүүнээ урладаг.
Зүсэлтийн тухай зууд хүрч бүр 105 зүсэлттэй очир эрдэнийн бүтээгдэхүүн ч гарч
иржээ. Гэхдээ хэт олон зүсэлттэй болсноор гялалзах түвшин нь өндөр болдоггүйг
очир эрдэнийн мэргэжилтнүүд тооцоолон гаргажээ.
Хар очир эрдэнээс улбаалж төрсөн
“Корлофф” брэнд
Францын нэрт брэнд
“Корлофф” компани байгуулагдах болсон шалтгаан нь Оросын Корлоффын хар очир
эрдэнэтэй шууд холбоотой юм байна. Оросын Романовын үеийн язгууртан Корлофф
Сапожниковын хэдэн үедээ хадгалж ирсэн энэ чулуу нь аз жаргал, эд хөрөнгө, эрх
мэдэл дагуулдаг сайхан энергитэй талаар сонссон Даниэль Палессио 1978 онд очир
эрдэнийн чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар шийдсэн гэдэг. Бельгийн Антверлиний
алдартай даймондын үйлдвэрээс 160 каратын Кофлоффын хар очир эрдэнийг авсанаар
Даниэль компаниа хамгийн тансаг, ямар ч хүн хараад дуу алдам нарийн ур, ухаан
шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг онцлогтой байлгахаар шийджээ. “Корлофф”
брэндийн бусдаас ялгагдах шинж нь энэ. Мөн байгалийн лак, байгалийн хясаа,
байгалийн каучук буюу резинийг үйлдвэртээ ашигладгаараа бусдаас онцгой, өвөрмөц
болдог ажээ. Анх Парист дэлгүүрээ нээсэн ч удалгүй дуулиан татуулж, эд мэддэг
хүмүүсийн анхаарлыг татах болсон.
Энэ компани дэлхийн 58 оронд 500 орчим түнш дэлгүүрээрээ
бүтээгдэхүүнээ борлуулдаг том сүлжээ болоод байгаа. Тэдний уран тансаг хийц нь
дэлхийн хүмүүсийг татдаг. 1980-аад оны үед Япончууд тэр чигээрээ “корлофф”-оор
өвчилж байжээ. Эднийх тансаг зэрэглэлийн очир эрдэнийн бүтээгдэхүүнээ
дагалдуулаад цаг, нүдний шил, үзэг, үнэртэй ус, хүзүүний ороолт, түлхүүрийн
оосор гээд жижиг чамин эд хэрэгсэл гаргасан нь хэрэглэгчдийнх нь хүсэл
шаардлага байсан байна.
Өдрийн сонин №274 (4289)
2012.11.19
No comments:
Post a Comment