Унших номоо хэрхэн сонгох вэ?
Ном бол хүнийг мэдлэгээр хангаж өгөх үүр, уурхай юм. Ном таныг бүр мөсөн танихгүй ертөнц рүү аваачих мөн өөр эрин зуунд очих гүүр болж өгдөг. Хүмүүст өөр өөрсдийн гэсэн дуртай номнууд байдаг ба үргэлж өөр шинэ номнуудыг уншихыг хүсдэг тэдгээр хүмүүсийг номын хорхойтнууд гэж цоллодог. Эдгээр хүмүүс нь янз бүрийн уншигчид байдаг бөгөөд тэдний ихэнх нь их өргөн цар хүрээний мэдлэгтэй, сонирхолтой байж чаддаг. Ер нь номын уншигчдад сайн нэг л бүтээл сонгох үйл явдал их чухал байдаг. Хэрвээ та ном уншмаар байгаа бол ямар бүтээл нь танд илүү сонирхолтой байх вэ гэдгийг олох хэрэгтэй. Нэг л удаа та үнэхээрийн өөртөө тохирсон сайн ном олох юм бол, энэ нь таны мэдлэгийг баяжуулж мөн таны орон зайд томоохон байр суурийг эзлэх болно. Хэрвээ та сайн ном сонгох аргыг мэдэхийг хүсвэл дараах энгийн дүрмүүдийг хараарай.
1. Эхний зөвлөмж бол номны нүүрийг харах. Нэрийг нь унших эсвэл Нүүр зураг дээр юу дүрсэлсэнийг харах.
2. Хэрвээ гадна талаасаа сонирхолтой харагдах юм бол эхний хуудсыг уншаад үз. Эхний хуудсан дээрх 5
болон түүнээс илүү үгийг та ойлгохгүй байгаа бол энэ ном танд тохирохгүй ном гэж бодоорой.
3. Хэрвээ та онцгойлон нэг зохиолчийг уншдаг бол түүний бичсэн ондоо өөр нэг номыг нь сонгож болно
4. Та цуврал сонирхол татсан ном авч сонгож болно.
5. Сэдэв, Гарчиг, Зүйлүүдээс нь хамаараад сонирхол татсан ном сонго
6. Хэн нэгнээс сайн номны талаар асууж зөвлөмж авч болно. Энэ хүн хэн ч байж болно танай ах, дүү, эгч, аав, ээж, амраг садан, сайн найз нөхөд чинь, магадгүй танай гадаад хэлний багш гэх мэт. Ингэж асуух нь дээр байдаг бөгөөд эдгээр хүмүүсийн хувийн зан чанар болон сонирхдог зүйлүүдийг давхар мэдэж болдог.
7. Сонин болон сэтгүүл дээр гардаг номын тухай шүүмжүүдийг үз. Энэ арга нь танд номын дэлгүүр дээр
борлуулагдаж байгаа эсвэл дөнгөж худалдаанд гарсан номын тухай шударга мэдээлэл шүүмжийг өгдөг.
Ерөнхийдөө номын талаарх асуудлуудыг олон өнцгөөс олгохоос гадна танд сайн ном сонгоход тань туслах сайн туслагч байх болно.
8. Номын клуб гэж байдаг бол үүнд элссэнээр та сүүлийн үед гарч байгаа номын талаарх мэдээллүүдийг цаг тухайд нь авч чадна. Энэ нь танд унших дур хүсэл эрмэлзлийг төрүүлдэг.
9. Хэрвээ номын дэлгүүр эсвэл номын сан болоод компьютер интернет танд ойрхон байгаа бол сонирхсон
номоо хайж олоход тань амархан байх болно. Та Бест селлерийн жагсаалтаас нь хараад сонголтоо хийх
бүрэн боломжтой.
10. Нэг бол та номын санчаас ч юмуу эсвэл номыг борлуулж байгаа хүнээс өөртөө таарч тохирсон онцгой
сонирхол татсан ном байгаа эсэхийг асуугаад үзээрэй.
11. Та ямар нэгэн ном олоод түүнийхээ хэдэн бүлгийг уншаад үз тэгээд танийг уйдаахгүй байдлаар маш хурдан гүйлгэн хараарай. Эсвэл та санамсаргүйгээр ямар нэг хуудас сонгоод уншаад үз.
No comments:
Post a Comment